logo

Огноо:

,

Олон улсын ачаа тээврийн хямрал хэзээ хэвийн байдалд орох вэ
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Эдийн засаг

Найм хоногт 433 чингэлэг ачаа татан авчээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Чингэлэг тээврийн үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртлэх найм хоногт нийт 433 чингэлэг татан авлаа. Гаалийн хяналт, дуусаж иргэдэд олгосон 278, гүний гааль руу илгээсэн 63, гаалийн бүрдүүлэлт хийж буй 92 чингэлэг байна.

Хятадын талын Хуан Юй гаалийн баталгаат талбайд ачаатай 552 чингэлэг байна, өдөрт дунджаар 60 чингэлэг татахад ес хоногийн хугацаа шаардлагатай. Эдгээр чингэлгийг татаж дуусахаар Эрээн хотод хуримтлагдсан ачаатай чингэлгийг татаж авах ажил үргэлжилнэ.

Замын-Үүд боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Бүс нутгийн ложистикийн төв хүртэл тээвэрлэх ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын 25 жолооч, Зэвсэгт хүчний жанжин штабын 25 цэргийн алба хаагч жолооч гүйцэтгэж байна.

Замын-Үүд суманд аймаг, орон нутгаас болон бусад хот суурин газраас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч нараас коронавирусын эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан эсэх болон 48 цагийн дотор  ПГУ шинжилгээний сөрөг хариуг хамт шалгаж нэвтрүүлж байна.

Дэлгэрэнгүй унших

Эдийн засаг

БНСУ-ын зарим компани Монголын орон сууцны бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэйгээ илэрхийлжээ

Огноо:

,

БНСУ-ын “Doosan Engineering & Construction” компани Монголын орон сууцны бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Дээрх компани нь Монгол Улсад ажиллах хөтөлбөрийнхөө хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй шинэ төслүүдийн талаар ажил хэргийн уулзалт хийв.

Уулзалтад “Doosan Engineering & Construction” компанийн дэд ерөнхийлөгч Ким Жин Хо, үйл ажиллагаа хариуцсан захирал И Дэ Шиг, гадаад харилцааны захирал Чан Вон Жин, газрын захирал Пак Жин Ён, хэлтсийн захирал Сунг Юү Хён, менежер Ким Ён Ку, “V World Korea-ийн гүйцэтгэх захирал Мүүн Жэ Хуа, “V World Industry”-ийн гүйцэтгэх захирал Со Юүн Сог, гадаад харилцааны газрын захирал Б.Ариун, менежер Мүн Ае Ран, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга В.Мөнгөнсүх, төслийн хэлтсийн дарга Л.Мандахнаран нар оролцлоо.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал компанийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд, Улаанбаатар хот болон орон нутагт хэрэгжиж буй болон шинээр хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулсан бөгөөд Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд, орон нутагт хэрэгжих орон сууцны төслүүд, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдийн хүрээнд “Doosan Engineering & Construction” компанитай хамтран ажиллах боломж нээлттэй байгааг онцлон тэмдэглэлээ.

“Doosan Engineering & Construction” компанийн төлөөлөл “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д хүрэлцэн ирсэндээ таатай байгаагаа илэрхийлэн өөрийн байгууллагын танилцуулга, хэрэгжүүлсэн орон сууцны төслийн дэлгэрэнгүй видео бичлэгийг танилцуулан цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Мөн Монгол Улсын орон сууц, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой байгаагаа энэ дашрамд илэрхийлсэн юм.

Дэлгэрэнгүй унших

Эдийн засаг

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ажлын явцтай танилцана уу

Огноо:

,

Үйлдвэрийн технологийн бус барилгын ажил /EPC-1/-д шаардлагатай 4000 тонн бараа материал 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Тяньжин боомтод ирж ачааг боомтын талбайд бүрэн буулгасан бөгөөд ачааг Эрээн боомт хүртэл тээвэрлэн авч ирэх ажлыг зохион байгуулж байна.

Лицензгүй технологийн байгууламжийн ажил /EPC-2/-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны 12 дугаар сарын 30-нд хүлээн авч үнэлгээний ажил хийж эхлээд байна. Тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтын тендерийг 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч тендерт шалгарсан компанитай байгуулах гэрээний төслийг боловсруулж байна.

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР:

  • Түлш, шатахууны импортын хамаарлаас гарна,
  • Нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно,
  • Улсын төсөвт дорвитой хувь нэмэр оруулна,
  • Шатахууны дотоодын хэрэгцээний 55 орчим хувийг хангана,
  • Гадаад худалдааны алдагдал $1.0 тэрбум орчмоор буурна,
  • Инфляцын түвшин буурахад нөлөөлнө,
  • Иргэдийн худалдан авах чадвар дээшилнэ,

Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тосыг эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтайгаар, байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар, аюулгүй  тээвэрлэх нөхцөл бүрдэж, олон улсын дэвшилтэт техник, технологийг нутагшуулна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох

Дээш