logo
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Нийгэм

“Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс” хэлэлцүүлэг боллоо

Огноо:

,

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх зорилго болох “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” бодлогын хүрээнд Соёлын яам өнөөдөр “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт, Соёлын сайд Ч.Номин, Соёлын яамны удирдлагууд, доктор профессор Э.Сонинтогос, С.Дулам, А.Цанжид, Т.Чулуун, Ж.Баянсан Ж.Долгорсүрэн, П.Батхуяг болон академич Г.Чулуунбаатар нар оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Үндэсний нэгдмэл үнэт зүйл бодлогын хүрээнд монгол хэл, гэр бүл, өв соёл, ёс суртахуун, нүүдэлчний ухаан гэх мэт 10 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгээс гарсан санаа, шийдлийг Соёлын яамны бодлого чиглэлд тусгах юм. Мөн Соёлын яамны боловсруулж буй Бүх нийтийн соёлын боловсрол хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх асуудлаар салбарын эрдэмтэн, судлаачид санаа бодлоо хэлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Соёлын яам

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Улаанбаатар чуулга театр болон өргөжнө

Огноо:

,

2006 оны тавдугаар сард НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн Улаанбаатар чуулгыг анхлан байгуулж байжээ. Тус чуулга өнөөдөр нийтдээ 62 албан хаагчтай, тэдний 44 нь уран бүтээлчид /дуучид, хөгжимчид, бүжигчид/ аж.

Улаанбаатар чуулга нь тайзны болон захиалгат урлагийн тоглолтын үйлчилгээг олон нийтэд үзүүлдэг, олон нийтэд танигдсан томоохон урлагийн байгууллага юм. Бүрэн хэмжээний тайзны хоёр бүтээл, дууны 250, хөгжмийн 310, бүжгийн 96, нийт 678 бүтээлийг бүрэн хэмжээнд тавьжээ.

Тус чуулга нь статусаа өөрчилж, нэршлийн хувьд театр болсноор олон давуу тал бий болно гэж чуулгын дарга Р.Мөнхсайхан танилцууллаа. Чуулга одоогийн бүрэлдэхүүнээрээ бүтэц орон тоогоо нэмэхгүйгээр ажиллах юм байна. Театр болж өөрчлөгдсөнөөр гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, уран бүтээлийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан, чансаа сайжрахын дээр санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж, олон улсын театрын төсөлд хамрагдах эрх нээгдэнэ хэмээн театрын дарга танилцуулсан юм.  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд Улаанбаатар чуулгыг театр болгон өргөжүүлэхэд татгалзах зүйлгүйг тодотгоод, НИТХ-д өргөн барихаар болов.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Авто зогсоолыг нэг стандарт, нэгдсэн системд шилжүүлнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал энэ сарын 16-ны өдөр болж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/231 тоот захирамжаар Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, автомашины зөв хэрэглээг бий болгох зорилгоор авто зогсоолын нэг стандартыг нэвтрүүлэх, авто зогсоолын нэгдсэн системд шилжүүлж, эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Энэхүү Ажлын хэсгийн тайланг сонслоо. 2021 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 216.97 га талбайд 72.667 автомашины зогсоол байна. Үүнээс олон нийтийн зогсоол 36.907, орон сууцны гаднах зогсоол 22.450, албан байгууллагын зогсоолуудад 11.297 автомашин зогсох хүчин чадалтай бол олон давхар зогсоолд  1610 автомашин зогсох боломжтой аж. Зөвхөн Бага тойруу орчимд л гэхэд 184 байршилд 4857 автомашины зогсоол тоологдсон байна.

Цаашид авто зогсоолыг ил, давхар, газар доорх зогсоол гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлж, шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзжээ. 2022-2026 онд нийт 13.097 автомашины зогсоолыг шинээр болон дахин төлөвлөхөөр тооцсон. Үүнээс 4719 нь ил зогсоол, 4620 нь давхар зогсоол, 3755 нь газар доорх зогсоол байх юм. Алсдаа нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэхтэй холбогдуулан дамжин суух зангилаа цэгийн орчимд 700-800  автомашины их багтаамжийн зогсоолууд барьж байгуулахаар төлөвлөсөн байна.  

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод авто зогсоолын харилцааг найман журам, гурван норм дүрэм, улсын хэмжээнд хэрэгжүүлэх гурван стандарт, хотын хэмжээнд хэрэгжүүлэх нэг стандартын хүрээнд зохицуулж буй. Гэвч эдгээр нь авто зогсоолын харилцааг бүрэн дүүрэн шийдэж чадахгүй байгаа тул хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт зайлшгүй шаардлагатай гэж Ажлын хэсгээс дүгнэсэн байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаа, хэрэгжүүлсэн туршлагад тулгуурлан авто зогсоолын асуудлыг боловсронгуй болгож, нэг стандартыг нэвтрүүлж, авто зогсоолын нэгдсэн системд яаравчлан шилжүүлэхийг үүрэг болгов.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох

Дээш