logo
Хавчуулагдсан иргэдийн амийг аврав

Хавчуулагдсан иргэдийн амийг аврав

2012/10/09
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хорооллын замд 07-86 УНЗ улсын дугаартай “Истана”, 29-22 СБА улсын дугаартай “Зил-130” автомашинууд мөргөлдсөн байна.

Ослын улмаас 41 настай, эрэгтэй Д, 30 настай, эмэгтэй Б нар “Истана” маркийн машин дотор хавчуулагдаж тусламж хүсчээ.

Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсээс Эрэн хайх аврах салбарын бүлэг ажиллаж иргэдийг эмнэлэгт хүргэж амь насыг нь аварсан байна.

А.Лхагва

Эх сурвалж: "Нийгмийн толь" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш