logo
Цагаан ордонд суухын төлөө өрсөлдөж байгаа хоёр эрхмийг харьцуулбал...

Цагаан ордонд суухын төлөө өрсөлдөж байгаа хоёр эрхмийг харьцуулбал...

2012/10/10
АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн амжилттай болж Ромни Обамагаас илүү хүчтэй лидер гэдгээ Америкийн ард түмэнд харуулж чадсан. Цагаан ордонд суухын төлөө, цаашлаад дэлхийн бодлого чиг хандлагыг тодорхойлохын төлөө өрсөлдөж байгаа 2 эрхмийн эцсийн зорилго бол ялалт. Тэдний мэтгэлцээний гол сэдэв ажлын байр, их өр, цагаачлал, эрүүл мэнд боловсрол. Эдгээрийг шийдвэрлэхэд хамгийн чухал үүрэгтэй эдийн засгийн асуудал байсан. Цагаан ордонд суухын төлөө өрсөлдөж байгаа эрхмүүд яг одоо олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл тэднийг харьцуулбал Обама 6 фиийт 1 инч буюу ойролцоогоор 185 см өндөр, 90 кг жинтэй. Ромни 187 см өндөр, 92 кг жинтэй. Обама одоо 51 настай. Ромни 65-тай. Гэхдээ Ромни наснаасаа залуу харагддаг. Ромнигийн зүрхний цохилт 40 буюу 1 минутанд 40 удаа цохилдог. Обамагийн зүрхний цохилт 56. Боловсролын хувьд хоёулаа Америкт олгодог боловсролоороо тэргүүлдэг Пухано болон Кранрүүк ахлах сургуулиудыг төгссөн. Хоёулаа Харвардын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Гэхдээ Ромни MBA буюу бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Обамагаас арай илүү боловсролтой байж болох. Обамагийн гол зарчим бол аливаа зүйлийг гартаа авах, удирдан чиглүүлэх. Алдаа гаргахгүйн тулд сайтар төлөвлөж, судалж байж шийдвэр гаргадаг. Төлөвлө!Судал!Тайван бай!Шийдвэр гарга! гэсэн зарчимтай. Обама сандрах эсвэл хүнд байдалд орохоороо чимээгүй болж бодлогоширдог. Харин Ромни эсрэгээрээ асуудал тулгарахад илүү давшингуй болж, өрсөлдөгчдөө үг хэлэх боломж олгодоггүй. Ромни байнга инээмсэглэж, сонгогчидтой дотно харилцаж, аль болох хүний нүдэнд дулаахан харагдахыг хичээдэг. Дараагийн мэтгэлцээн энэ сарын 16-нд болно. Хэн нь хэн бэ гэдгийг Америкийн ард түмэн дахин харна. Урд нь халз мэтгэлцэж байгаагүй. Зөвхөн зурагт хэвлэл мэдэллийн хэрэгслээр бие биерүүгээ дайрч байсан 2 эрхэм мэтгэлцсэн нь сонгогчдын сонирхлыг ихээр татсан. Цаашид ч цагаан ордны төлөөх тулаан үргэлжилнэ. Хэн нь ялах вэ?
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш