logo
2018 оны Хөл бөмбөгийн аваргын тоглолт болох хотуудын нэр тодорлоо

2018 оны Хөл бөмбөгийн аваргын тоглолт болох хотуудын нэр тодорлоо

2012/10/20
2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аврагад оролцох 11 хотын нэр тодорлоо. Төгсгөлийн нэрсийн жагсаалтад Санкт-Петербург, Екатеринбург, Сочи, Казань, Доод Новгород, Самара, Донын Ростов, Калининград, Волгоград, Саранск, Москва хотууд орсон байна. Ярославль, Краснодар хотууд нэрсийн жагсаалтад багтсангүй. Москва хотод болсон дэлхийн аврагын тэмцээн явуулах хотуудын нэрсийн жагсаалтыг зарлах ёслолын ажиллагаанд ФИФА-гийн ерөнхийлөгч Йозеф Блаттер, тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке, ОУ-ын Спортын яамны сайд Виталий Мутко нар оролцсон байна. ОУ-д 2018 онд болох хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн хамгийн шилдэг нь болно гэж Йозеф Блаттер мэдэгдсэн байна. Учир нь шинэ тэмцээн болгон урьдахаасаа заавал илүү болдог юм гэж тэр тэмдэглэсэн байна. “Орос улсад ч энэ сайхан уламжлал үргэлжилнэ” гэдэгт тэрээр итгэлтэй байна. Дэлхийн аврагын тэмцээн явуулахаар болсон оросын хотуудаар аялана гэж ФИФА-гийн тэргүүн амалсан байна. Оросын хөл бөмбөгийн шигшээ баг тоглолтын чадвараа дээшлүүлж, 2018 оны Дэлхийн аврагын тэмцээнд “хүндтэй үр дүн” үзүүлнэ гэдэгт найдаж байна гэж ОУ-ын ерөнхийлөгч В.Путин мэдэгдсэн байна. “Би өөрөө энэ спортын баярыг угтан баярлаж байгаа” гэдгээ төрийн тэргүүн хүлээн зөвшөөрлөө. Хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах эрхийг Орос улс 2010 онд олж авсан юм. Дэлхийн хэмжээний хөл бөмбөгийн тэмцээнийг тус улс түүхэндээ анх удаа зохион байгуулах юм. 

Сэтгэгдэлүүд

Дээш