logo
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жолооддог

Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жолооддог

2011/07/18
Эрчүүд автомашиныг бүсгүйчүүдээс илүү чадварлаг жолооддог гэдэг ойлголтыг мэргэжилтнүүд үгүйсгэжээ. Эрэгтэй жолооч нар бүсгүйчүүдээс илүү олон удаа осолд ордог болохыг Британийн нэгэн томоохон даатгалын компаниас явуулсан судалгаа харуулж байна. Шинжээчид осолд орсон хүмүүсийн нас, хүйс, ослоор амиа алдсан болон гэмтэж бэртсэн байдал, тэрчлэн эвдэрсэн машины засварын өртөг зэрэг ослын хохирлын талаарх мэдээллүүдийг цуглуулжээ. Үүнээс үзвэл, хамгийн муу жолооч нар бол 25 хүртэлх насны эрчүүд байдаг тухай «AutoNews.ua» цахим хуудсанд бичсэн байна. Чухам тэд ихээхэн хүнд хохирол бүхий автын осол гаргадаг ба ослын хор уршгийг арилгах дундаж өртөг нь мөн насны бүсгүйчүүдийн гаргасан ослынхоос 15 хувиар илүү байна. Харин АНУ-ын Зам тээврийн аюулгүй байдлыг хангах газрын мэдээллээр, 2009 онд тус улсад 23 796 эрэгтэй, 10 070 эмэгтэй автомашины ослоор нас баржээ. Америк эрчүүдийн зам тээврийн ослын улмаас нас барах магадлал бүсгүйчүүдийнхээс 77 хувиар илүү байдаг болохыг дүн шинжилгээний «Carnegie Mellon» агентлаг тогтоосон байна.
Д.Жаргал /МОНЦАМЭ/

Сэтгэгдэлүүд

Дээш