logo
Данийн Вант Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Фрийс Арне Петерсенийг хүлээн авч уулзав

Данийн Вант Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Фрийс Арне Петерсенийг хүлээн авч уулзав

2013/02/02

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагт Данийн Вант Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Фрийс Арне Петерсенийг албан өрөөндөө хүлээн авч уулзав.

  Уулзалтын үеэр Монгол Улс, Данийн Вант Улсын хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байдгаа хоёр тал илэрхийлэн, энэхүү харилцаа, хамтын ажиллагааг парламентын түвшинд цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч ажиллахыг харилцан тэмдэглэв. Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг дурдаад энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд Данийн Фольтингетын Спикерийг Монгол Улсад айлчлуулах, Данийн соёлын өдрүүдийг Монголд, Монголын соёлын өдрүүдийг Дани Улсад тус тус зохион байгууллах саналыг харилцан дэмжив.

Сэтгэгдэлүүд

Дээш