logo
“Агаарын хөлгийн гал унтраах, зорчигчдыг аврах” сургалт зохион байгуулав

“Агаарын хөлгийн гал унтраах, зорчигчдыг аврах” сургалт зохион байгуулав

2013/02/02
Нисэх буудлуудын үйлчилгээний газар/НБҮГ/-аас “Оюут”, “Таван толгой”-н нисэх буудлын ажилтнуудад “Агаарын хөлгийн гал унтраах, зорчигчдыг аврах” анхан шатны сургалтыг зохион байгууллаа.

Хувийн хэвшлийн нисэх буудлуудад иргэний нисэхийн бодлогыг хэрэгжүүлэх, ИНД-139-ийн шаардлагыг мөрдүүлэх ажлын хүрээнд НБҮГ-ын мэргэжлийн хэлтсийн инженер С.Батбаатар ИНЕГ-ын даргын тушаалаар томилогдон газар дээр нь ажиллаж, сургалт хийжээ. Сургалтад дээрх хоёр буудлын аврах, гал унтраах албадын нийт 33 ажилтан оролцсон байна.

“Оюут”, “Таван толгой” нисэх буудлуудын аэродромын  галын машин, гал унтраах багаж хэрэгсэл, гал унтраах бодис, материалын нөөц нь галын зэрэглэлийнхээ шаардлагыг бүрэн хангадаг юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш