logo
Хакерууд TWITTER-ийн серверүүдэд халджээ

Хакерууд TWITTER-ийн серверүүдэд халджээ

2013/02/04
Хакерууд өнгөрсөн баасан гарагт Твиттерийн микроблогийн серверүүдийг дайрч 250 мянган хэрэглэгчдийн нэр, нууц үг, цахимын шуудангийн хаяг зэрэг хувийн мэдээллийг хулгайлсан байна. Твиттерийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан Франс Пресс агентлаг ийнхүү мэдээлсэн байна. Твиттерийн мэдээллийн аюулгүй байдлын захирал Боб Лорд "Энэхүү дайралт нь саяхан америкийн зарим нэг хэвлэл мэдээллийн болон технологийн компаниудын серверийг эвдэлсэн явдалтай холбоотой байж мэдэх юм" гэлээ. Аюулгүй байдлын үүднээс өөрсдийн нууц үгээ нэн даруй өөрчлөхийг хэрэглэгчиддээ Твиттерийн удирдлагууд анхааруулаад байна. Америкийн ОН-ийн ХМХ-үүд тэр үед хятадын хакеруудын дайралтад өртсөн гэж Уолл Стрид Жорнэл ажил хэрэгч хэвлэлийн газар урьд нь мэдээлсэн юм.

Сэтгэгдэлүүд

Дээш