2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр  Монгол Улсын Төрийн өмчийн  хорооноос   Монгол Улсын Нийслэлийн Шүүхэд: Нийслэлийн шүүхийн 1997 оны  06 дугаар сарын 16-ны өдрийн 462 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1, 180 дугаар  зүйлийн 180.1-д заасан журмын дагуу хэд хэдэн үндэслэлээр Лениний музейн  асуудлыг  хянуулах хүсэлт гаргаад байсан. Энэхүү хүсэлтийн дагуу  Нийслэлийн шүүх, шүүх хуралдааны товыг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний  өдөр хийхээр товложээ. Нийслэлийн шүүхээс МАН-д итгэмжлэгдсэн  төлөөлөгчөө томилон ирүүлж, хүсэлтийг гардан авах тухай албан бичиг  явуулсан ч  одоогийн байдлаар МАН-аас Нийслэлийн шүүхэд хариу ирүүлээгүй  байна гэлээ.
                    
 
         
                                        