logo
ЭМЯ-ны “1111” төвд ирсэн 1607 саналд нэг бүрчлэн шуурхай хариу өгчээ

ЭМЯ-ны “1111” төвд ирсэн 1607 саналд нэг бүрчлэн шуурхай хариу өгчээ

2013/04/02

Эрүүл мэндийн яамны “1111” мэдээллийн төвд өмнөх долоо хоногт нийтдээ 1607 гаруй санал, гомдол, талархал ирж, 100 хувь шуурхай хариу өгч ажиллалаа.

 

Эдгээрээс санал хүсэлт 1080, гомдол 280, шүүмжлэл 226, талархал 21 тус тус эзэлж байна.Иргэд санал гомдлоо ихэвчлэн утас, интернэт ашиглан ирүүлжээ. Мөн биечлэн уулзаж санал, гомдлоо ирүүлсэн аж. “1111” төвд ирсэн санал, гомдол, шүүмжлэлийн дагуу ялгалт хийн хяналтын картыг шинээр боловсруулан, тус яамны газар, хэлтэс, эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлэн шуурхай хариу өгсөн байна. Нийт 1607 саналын 1562 санал, гомдолд хуулийн заалтыг тайлбарлан, зөвлөгөө өгчээ. Иргэдээс хариу тодруулга хүссэн 45 хүсэлтэд хариулт өгч, тэдгээрийг шаардлагатай эрүүл мэндийн байгууллагуудад уламжилсан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш