logo
150 өргөдөл, гомдлыг 2 хоногт шийдвэрлэжээ

150 өргөдөл, гомдлыг 2 хоногт шийдвэрлэжээ

2013/04/02
Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт  /03.25 - 03.31/ нийт 723 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээрээс “Лавлагаа, мэдээллийн төв”-ийн  “Call center-1200”  тусгай дугаарын утсаар ирсэн 182 өргөдөл, гомдлын  34-ийг нь, нийслэлийн  www.ub1200.mn цахим хуудсаар ирсэн 29 өргөдөл, гомдлын  6-г нь, шинэчлэлийн Засгийн газрын  “11-11”  төвд  ирсэн 177 өргөдөл, гомдлын 36-г нь , “Иргэдийг хүлээн авах төв”-д ирсэн 205 өргөдөл, гомдлын 56-г нь, нийслэлийн харъяа байгууллагуудад ирсэн 130 өргөдөл, гомдлын 21-ийг нь тус тус шийдвэрлэжээ. Иргэдээс ирсэн дээрх өргөдөл, гомдлыг дунджаар 2 хоног 13 минутад шийдвэрлэсэн байгаа бол шийдвэрлэгдээгүй 570 өргөдөл, гомдол шийдвэрлэгдэх шатандаа байна. Нийт өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилбал Барилга барих хүсэлт  59, хог цэвэрлэгээ, тээвэрлэлт 36,   цахилгаан, дулаан, усан хангамжийн шугам сүлжээний 24, газар өмчлөх, эзэмших, ашиглах хүсэлт 20, газрын маргаан 17, зурган мэдээллийн үйлчилгээний тухай  15,  буцалтгүй тусламжид хамрагдах хүсэлт 14, замын хөдөлгөөний зөрчлийн тухай 12, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай өргөдөл, гомдол  иржээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш