Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд  Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин  сайд Тоомас Луккыг Итгэмжлэх жуух бичиг барьсантай нь холбогдуулан 2013  оны 4 дүгээр сарын 10-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцаж, бусад сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Бүгд Найрамдах Эстони  Улсын Элчин сайд Тоомас Лукк нь 4 дүгээр сарын 9-нд Монгол Улсын  Ерөнхийлөгчид ИЖБ-ээ барьсан бөгөөд БНХАУ-аас манай улсыг хавсран суух  юм.
                    