logo
АНУ-ын Бостон хотод террорист халдлага боллоо

АНУ-ын Бостон хотод террорист халдлага боллоо

2013/04/16
АНУ-ын Бостон хотод болж байсан марафоны тэмцээний үеэр гүйлтийн шугамын дэргэд хоёр дэлбэрэлт болсны  улмаас нилээд хэдэн хүн нэрвэгдлээ гэж Ройтер агентлаг мэдээллээ. Нэрвэгсдэн хүмүүсийн тоо 100 хол гараад байгаа бөгөөд нас барсан хүмүүсийн тоог нягталж байгаа аж.

Ассошейтэд пресс агентлагийн мэдээлсэнээр дэлбэрэлт нь Бойлстон-стритийн хойд хэсэгт Бостоны гүйлтийн уралдааны барианы шугамын дэргэд, хэдэн секундын дараа Бостонд хоёр дахь дэлбэрэлт болжээ. Гэрчүүдийн ярьж байгаагаар, дэлбэрлтүүдэд олон хүн нэрвэгдсэн байж болох аж.

Бостоны гүйлтийн уралдаан нь дэлхийн хамгийн нэр хүндтэй таван уралдаанд ордог. Энэ удаагийн тэмцээнд нийт 24 мянган хүн оролцож байжээ.

 


Сэтгэгдэлүүд

Дээш