logo
Соёлын өвийг хамгаалах төхөөрөмжийг бэлэглэнэ

Соёлын өвийг хамгаалах төхөөрөмжийг бэлэглэнэ

2013/04/19
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд соёлын өвийн материал бүтцийн судалгаа, бүртгэн баримтжуулалтад ашигладаг таван төрлийн тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар өгч байгаа аж. Төхөөрөмж гардуулах ёслол өнөөдөр 15.00 цагаас Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Соёлын өвийн төвд болно. Энэхүү ёслолд Монгол улсад суугаа Япон улсын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Шинчиро Хамаши болон ССАЖЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцох юм байна. Монголд анх удаа орж ирж буй уг оношилгооны төхөөрөмжүүд нь соёлын өвийг хамгаалах, шинжлэн судлахад чухал хэрэгцээтэй гэнэ.
Ц.Од

Сэтгэгдэлүүд

Дээш