Гадаад харилцааны сайд Л.Болд Гүрж Улсын Гадаад хэргийн дэд сайд, Хатагтай Тамар Беручашвилиг энэ сарын 26-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав. Гүрж Улсын Засгийн газар Монгол, Гүржийн харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаа тухай мэдээг Монголын талд уламжлан хүргэхээр ирснээ дэд сайд Тамар Беручашвили онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр талууд хоёр талын түүхэн харилцааг шинэ нөхцөлд өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутагт ардчиллыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах талаар ярилцав. Мөн түүнчлэн хоёр орны ГХЯ хоорондын хамтын ажиллагааны протокол байгуулахаар тохиролцож, Монгол Улсын Гадаад харилцааны сайдыг Гүрж Улсад албан ёсоор айлчлахыг урьсныг Монголын тал талархан хүлээж авлаа.