Эрх бүхий ойн мэргэжлийн байгууллагуудын  үйлажиллагаанд үнэлгээ өгөх, техник технологийн түвшинд үзлэг хийх ажил  орон даяар эхэлж байна. Энэ үйл ажиллагаанд Төв, Дархан-Уул, Орхон,  Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, хэнтий, Дорнод, Увс  болон Улаанбаатар хотод ойн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн  байгууллагууд хамрагдах аж.  Үзлэг Улаанбаатар хотод 5 дугаар сарын  6-11, хөдөө орон нутагт 5 дугаар сарын 15-наас 6-р сарын 10 хүртэл  явагдана.
Нийслэлд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд БОНХЯ-нд ирж үзлэгт хамрагдах юм байна.
