logo
Монголын эрдэмтэн залуу  Нобелийн шагнал хүртэх нь

Монголын эрдэмтэн залуу Нобелийн шагнал хүртэх нь

2013/05/15

Франкфуртын их сургуулийн эрдэмтэд ирэх оны Нобелийн шагналыг авах нь тодорхой болоод байгаа тухай Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж эхэлээд байна. Учир нь тэдгээр эрдэмтэд алмаз, маргад эрдэнийг үйлдвэрлэж болдогийг батлах шуугиант нээлт хийсэн бөгөөд эрдэмтдийн багийг ахалж, гардан хийсэн эрдэмтэн нь доктор Баяржаргалын Лхамсүрэн ажээ. Эрдэм шинжилгээний түвшинд алмазыг хиймэл аргаар буюу шохойн чулуунаас гарган авч болохыг тэрээр баталсан байна. Энэ нь тун энгийн арга бөгөөд үүгээр хүссэн хэмжээнийхээ алмазыг гарган авч болох юм. Германыг бүхэлд нь шуугиулж тун удахгүй дэлхий нийтийг байлдан дагуулах энэ нээлтийг хийсэн 38 настай залуу монгол эрдэмтэн олон жилийн турш хийсэн судалгаа шинжилгээнийхээ ажлыг амжилттай дуусгасандаа ихэд сэтгэл хангалуун байгаа гэнэ. Хүн төрөлхтний олон зуун жилийн хүсэл мөрөөдөл болох хамгийн үнэтэй энэ чулууг хиймэл аргаар үйлдвэрлэх арга замыг тэр нээж чадлаа.

 

Сэтгэгдэлүүд

Дээш