logo
МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс мууджээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс мууджээ

2013/05/20
Улсын II төв эмнэлэгт олон сараар хэвтэн эмчилүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс мууджээ. Одоогоор түүний өвчний оношийг тодорхойлоогүй учир ямар нэгэн эмчилгээ хийхгүй байгаа юм. Өдрөөс өдөрт бие нь муудаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар 64 кг хүртэл турсан тухай тус эмнэлгийн эмч нар мэдээлжээ.

Н.Энхбаярын биеийн байдал цаашид улам доройтох төлөвтэй, яаралтай эмчилгээнд явуулахгүй бол амь насанд нь аюул учирч болзошгүй гэж эмч нарын баг үзсэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш