logo
“Витафит

“Витафит"-тай холбоотой гомдол үргэлжилсээр байх уу

2013/05/24

Сүүлийн үед “Витафит” ХХК-ийн бүтээгдэхүүний чанартай холбоотой гомдол тасрахаа больсон гэхэд бараг хилсдэхгүй болжээ. Иргэдийн байнгийн хэрэглээ болсон жүүснээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-доор  тус  компаний “Гоё” жүүснээс мөөгөнцөр гарч  нэлээдгүй шуугиан тарьсан билээ.Мөн Иргэн Ганбат нь “Оргил” худалдааны төвөөс худалдаж авсан “Витафит” группийн үйлдвэрлэсэн ногоон чавганы шүүсэнд тунадас үүссэн тухай бичлэгийг ил болгож байсан удаатай. Витафит компанийн  зүгээс “Хадгалалт, тээвэрлэлтийн горим алдсанаас  үүссэн байж болзошгүй.  Учир нь үйлдвэрлэлийн явцад тунадас үүсэх ямар ч боломжгүй” гэсэн тайлбарыг хийж байсан боловч дахин   “Витафит” –ын бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол гарлаа.  Иргэн Амгаланбаатар тус компаний “Био” жүүснээс авч уух үед гадуураа мөөгөнцөрдсөн зөөлөн эд ялгаран гарч ирсэн байна. Тэрээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагуудад хандах болсноо албан ёсоор мэлэгджээ.

Сэтгэгдэлүүд

Дээш