Өнөөдөр ССАЖЯам болон Төрийн өмчийн хороо хамтран 2013 оны 06 дугаар  сарын  12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд  болсон нэхэмжлэгч ТӨХ,  хариуцагч МАН-д холбогдох   В.И.Лениний музейн барилгын өмчлөлтэй  холбоотой маргааны шүүх хурлын шийдвэрийг албан ёсоор олон нийтэд  танилцууллаа. Энэхүү хэвлэлийн  хуралд ССАЖЯамны итгэмжлэгдсэн  төлөөлөгч болох хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, ТӨХ-ны дарга  Д.Цогтбаатар, өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцсон юм. Чингэлтэй  дүүргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалжээ. Ингээд өнөөдрийн хурлаар  Ленины музейг Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн болохыг мэдэгдлээ.




 
                    
 
         
                                        