logo
Оросын баатар эрэлхэг зоригтой Монгол хүү

Оросын баатар эрэлхэг зоригтой Монгол хүү

2013/06/24
Энэ хүүг Баатарын Алдар гэдэг бөгөөд тэрээр 1991 оны 8 сарын 4 төрсөн. Тэрээр сургуульд орохоосоо өмнө цэрэгт алба хаахаар шийдэн Оросын усан цэргийн ангид хуваарилагдсан байна. Өөрийн хувиараа аваад хэдхэн сар болж байсан түүнд нэгэн эмгэнэлт явдал тохиолджээ. 2009 онд Орос Камчаткийн нэгэн тулаан дээр түүний сууж явсан тэсрэх бөмбөг ачсан онгоцон дээр гал гаран унтрахгүй удахад Алдар ганцаараа өөрийн биеэр улаан гал луу орон унтрааж тус онгоцонд сууж явсан 299 хүний амийг аварч баатарлаг үйлс бүтээсэн байна. Онгоцонд байсан хүмүүс бүгдээрээ дан оросууд байсан аж. Ийнхүү тэрхүү аймшигт галыг унтраасны дараа тэрээр эмнэлэгт хүргэгдэн 4 хоног амь тэмцсэн авч тэсгэлгүй хорвоогийн мөнх бусыг үзжээ. Оросын засгийн газар түүнд Оросын Баатар цол хүртээсэн байна. Олон хүн энэ хүний баатарлаг үйлсийг мэдээсэй гэж хүсэж байна. Монголчууд таниар бахархах болноо!!!

Ц.Ану
 

Сэтгэгдэлүүд

Дээш