МАН-ын наймдугаар бага хурал хуралдаж, 27-р их хурлаа ирэх  аравдугаар сарын 27-ны өдөр зарлан хуралдуулах шийдвэр гаргасан талаар  МАН-ын дарга Ө.Энхтүвшин албан ёсоор мэдэгдэл хийлээ.
Эл хурлаар их хурлын гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх шийдвэр гарч,  тэднийг анхан шатны байгууллагуудаас сонгон шалгаруулах журмыг баталжээ.  Намын их хурлын гишүүдийг нэмэгдүүлснээр, МАН-ын 27-р их хурал 1134  хүний бүрэлдэхүүнтэй явагдахаар болж байгаа юм. Тэд их хурлаараа намын  одоогийн удирдлагуудыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээс гадна, намын  цаашдын шинэчлэлийн асуудлыг өргөн хүрээнд ярих юм байна. 
                    
 
         
                                        