Авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад байгаа улс төрч Бо Шилайг шүүх хурал ирэх пүрэв гарагт эхэлнэ гэж Хятадын төрийн мэдлийн телевиз мэдээлэв. Чончин хотын Коммунист Намын даргаар ажиллаж байсан түүнийг Британийн бизнесмен Нил Хейвудын аллагатай холбоотой дуулиант хэрэг дэгдсэний дараа намаас нь хөөсөн юм. Улмаар Богийн эхнэр Гу Кайлайг өнгөрсөн 8-р сард Хейвудыг хөнөөсөн хэрэгт буруутгаж, харгалзах хугацаатай цаазын ял оноогоод байгаа билээ. Энэ аллагын хэргийг нуун дарагдуулахаар оролдсон байж магадгүй гэж Бог мөн сэжиглэж байсан юм.
Цагтаа нэр хүндтэй улс төрч явсан Бо Шилайг эрх мэдлээ ашиглан бусдаас хээл хахууль авсан, улсын мөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутгажээ. Синьхуа агентлагаас мэдээлснээр Шаньдон мужийн Жинань хотын Aрдын Шүүх түүний хэргийг шүүх юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/