logo
Харри Поттер сүй тавьжээ

Харри Поттер сүй тавьжээ

2011/08/31
Залуу шидтэний адал явдлын тухай киноны гол баатар Харри Поттерийн дүрээр нэрд гарсан жүжигчин Дэниел Рэдклифф гэрлэхээр шийджээ.
Лондоны «Sun» сонинд мэдээлснээр, Дэниел үнэхээр дурласан гэнэ. 22 настай тэрбээр хайрт Розаннатайгаа дөрвөн жилийн өмнө танилцаж, жил гаруйн өмнөөс дотно харилцаатай болжээ. Дэниелтэй нас чацуу Розаннагийн аав тэдний харилцааг аль хэдийн хүлээн зөвшөөрчээ. Рэдклифф үнэхээр гэрлэхээр шийдсэнийг түүний найзууд нь нотолсон байна.
Саяхан хэвлэлд мэдээлснээр, «Харри Поттер»-ын найз охины дүрийг бүтээсэн жүжигчин Эмма Уотсон найз залуутай болжээ. Гермионы дүрийг бүтээсэн тэрбээр өөрийн нь нэр алдраас эрчүүд зугтаад байна гэдэг байжээ. Үүнийг няцааж, 24 настай жүжигчин Жонни Симмонс Эмматай дотно харилцаа үүсгэсэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш