logo
Цаг тооллыг хүн төрөлхтөн өөрсдөө зохиодог

Цаг тооллыг хүн төрөлхтөн өөрсдөө зохиодог

2011/05/12
Нарны гэрэл дэлхий дээр тусах байдал, хугацаанаас хамаарч дэлхийн  бөмбөрцгийн цагийн зөрүү үүсдэг. Хүн төрөлхтөн дэлхийн бөмбөрцгийг уртраг, өргөрөгөөр 180 градуст хувааж цагийн бүсийг тогтоосон байдаг ч Номхон далайн зарим орнууд цагийн бүсэд захирагддаггүй, өөрсдөдөө тохируулсан байдаг байна .   
Олон улсын цагийн бүс болон зөрүү нь Номхон Далайд ихээр мэдрэгддэг. Америк тивээс Ази тив рүү аялахад бүтэн 24 цаг буюу нэг өдөр алдана. Харин Америк тив рүү буцаад явахад нэг өдрөөр түрүүлнэ. Одоог хүртэл зарим аялагчид цагийн зөрүүний учрыг ойлголгүй будилсаар л байдаг. 16-р зуунд анх алдарт аялагч Магеллан цагийн зөрүү болон цаг хожиж, алддаг байгалийн гэрлийн үзэгдлийг анзаарчээ. Эртний аялагчид тусгай шоо ашиглан зүг чигээ тодорхойлж аялдаг байжээ. Цагийн зөрүүг илүү сайн мэдэж авахын тулд бөмбөрцгийн нөгөө хагас хүртэл аялах хэрэгтэй. Английн Клинеж рүү ч юмуу аялаад ирэхэд цагийн ялгааг сайн мэддэг болох юм байна.
Английн Клинежээр дэлхийн бөмбөрцгийн 0 градусын цэг дайрч, бүх тоолол тэндээс эхэлдэг. Яг тэдэн цагт нарны гэрэл тийм байх ёстой гэж заагаагүй учир хүн төрөлхтөн цагийн тооллоо өөрсдөө  зохиогоод бүгд мөрддөг. Номхон далайн орнуудын хувьд цаг, байгалийн гэрэл гэхээсээ илүү улс төр нийгэм, газар зүйн байршил, хүний аж байдлаас болж өөрчлөгдөн, цагийн бүсийг зөрчсөн байдаг. Жишээ нь Аляск, Орос хоёр уг нь хэдхэн цагийн зөрүүтэй. Гэвч хоёр өөр улс гэдэг утгаар нь бүтэн өдрийн зөрүүтэй болгосон байдаг. Номхон далайд оршдог Керабас арал яг ижил цагийн бүсийн цэгт оршдог. Гэтэл оршин суугчид 2000 оны 1 сарын 1-нд шинэ мянганыг бусдаас түрүүлж харахын тулд цагийн бүсээ өөрчилж, наашлуулжээ. Энэ жилээс эхлэн Номхон далайн Самоа арлын оршин суугчид өөрсдийнхөө аж амьдралд зохицуулан цагаа өөрчлөхөөр зэхэж байна. 
 

Сэтгэгдэлүүд

Дээш