Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 10-ныг хүртэлх цаг агаарын  урьдчилсан төлөвийг танилцууллаа. Тус газраас мэдээлж буйгаар өнөөдөр  өдөр ихэнх нутгаар бороо орох ажээ. Харин маргааш ихэнх нутгаар,  нөгөөдөр зарим газраар, 8-нд төв болон говийн нутгийн зарим газраар,  9-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орж, хугацааны эхээр уулархаг  нутгуудаар нойтон цас орох ажээ. Салхи маргааш зарим газраар,  нөгөөдөр  говийн бүс нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 6-8-ныг  дуустал салхи эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг  нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Говийн бүс  нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар  шөнөдөө хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан  байна. Нутгийн баруун хэсгээр 9-нд, цаашдаа ихэнх нутгаар дулаарна  хэмээн мэдээллээ.
                    
 
         
                                        