logo
Өнөөдөр “Салхи” хамтлагийн тоглолт болно

Өнөөдөр “Салхи” хамтлагийн тоглолт болно

2014/02/14
Мянга мянган залуусын зүрх сэтгэлийн дууч болж, олон арван хайрын тухай дуунуудыг хит болгон амилуулсан “Салхи” хамтлагийн залуус хэсэг хугацаанд нам гүмхэн байсан ч дахин тэсрэлт хийж, өөрсдийн үнэн ч сонсогчиддоо гэнэтийн бэлэг барьж “Гэгээн хайр”-ын баярыг фенүүдтэйгээ хамтдаа тэмдэглэж өнгөрүүлэхээр болсон билээ. Тэд тэртээх 1998 оноос хойш туурвисан гайхалтай уран бүтээлүүдээсээ бүрдсэн “Эрхэмсэг хөг”, “1998” хэмээх хос цомгуудаа өлгийдөн авсан бөгөөд цомгийн нээлт болгож 14,15-нд “STRINGS LIVE MUSIC CLUB”-д 19:00 цагаас тоглолтоо хийх юм.

   Залуусын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн хайрын тухай гайхалтай дуунуудаа 100% амьдаар дуулж, хосуудтай хамтдаа дуулж, бүжиглэж өнгөрүүлэх тус тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахаар хэдийнэ бэлтгэл ажилдаа оржээ. Ийнхүү 15-н жилийн ойгоо угтан тоглож буй тус тоглолтын тасалбар тун эрэлттэй байгаа бөгөөд эхний өдөрийн тасалбар хэдийнэ дууссан байна. Ийнхүү тоглолтын талаархи мэдээллийг 91995504 98987227 дугаарын утсаар лавлаарай.



Сэтгэгдэлүүд

Дээш