logo
Есөн наснаас доош хүүхдийг “PC” тоглоомын газрууд тоглуулахгүй

Есөн наснаас доош хүүхдийг “PC” тоглоомын газрууд тоглуулахгүй

2014/02/15

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар иргэдийн шүүмжлэлийг байнга дагуулдаг цахим тоглоомын газартай холбоотой нэгэн шийдвэрийг гаргалаа. Иргэд болон хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэн "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг өөрчлөлт оруулж хатуу босго тогтоолоо.

Шинэчилсэн журмаар цахим тоглоомын газрын ажиллах цагийг 23:00 цаг хүртэл ажиллах юм байна. Гэхдээ 9-16 насны хүүхдэд зуны улиралд 20:00 цаг, өвлийн улиралд 18:00 цаг хүртэл тоглох эрхтэй. Үйлчлүүлж буй хүүхдүүдийн хувьд есөн наснаас дээш байх юм байна. Харин өдөрт нэг удаа хоёр цагаас илүүгүй хугацаагаар л тоглуулахыг заажээ.

Сэтгэгдэлүүд

Дээш