logo
Засаг даргын Зөвлөл хуралдлаа

Засаг даргын Зөвлөл хуралдлаа

2014/04/25

СБД-ийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хурал хуралдлаа. Энэ удаагийн хурлаар Хэв журмын урамшуулалт эргүүлийн ажилтнуудын ажлын явц, ажил сайжруулах талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс мэдээлэл хийлээ.

Урамшуулалт эргүүлийг нутаг дэвсгэрийн эрүү болон хэв журмын нөхцөл байдал, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл бүрт дүн шинжилгээ хийж, нөхцөл байдал хүндэрч буй шалтгааныг судлан гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй анхаарал татсан цэгүүдэд тодорхой цагуудад ажиллуулж байгаа юм байна.

Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн талаарх гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл нэмэгдсэн, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүсийн тухай мэдээллийг цагдаад мэдэгдсэнээр эрүүл мэнд, амь насаараа хохирох, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх ажилд тодорхой ахиц гарчээ. Тухайлбал, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мэдээллээс харахад гуравдугаар сард 162 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар буурсан байна.

Мөн хурлаар өрхийн эрүүл мэндийн төвийн ашиглаж буй байранд үйл ажиллагаа явуулж байгаа хороодын тухай, чанаргүй баригдсан хорооны барилгуудын тухай мэдээллийг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Сэтгэгдэлүүд

Дээш