logo
ДОХ-оос хойших хамгийн том сорилт – Эбола

ДОХ-оос хойших хамгийн том сорилт – Эбола

2014/10/10
Баруун Африкийн орнууд дахь Эбола вирусын тархалт нь ДОХ/ХДХВ бүртгэгдсэнээс хойш тохиолдож байгаагүй хамгийн том сорилт бэрхшээл болоод байгааг АНУ-ын эрүүл мэндийн салбарын нөлөө бүхийн албан тушаалтнуудын нэг Томас Фриден мэдэгдлээ. CDC үндэсний эрүүл мэндийн институтийн захирал Фриден хэлсэн үгэндээ "Дэлхий нийт хурдан шуурхай арга хэмжээ авснаар энэ нь дараагийн ХДХВ болоогүй гэдгийг батлах боломжтой" хэмээн онцолсон байна. Тэрээр Дэлхийн Банкнаас Эбола вирусийн тархалтын талаар зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын үеэр ийнхүү анхааруулжээ.

Тус вирусийн уршгаар 3,860 хүн амь үрэгдсэний дийлэнх нь баруун Африкийн орнуудын иргэд байсан гэж BBC мэдээлж байна. Мөн амиа алдагсдын дунд эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй ажилтан байжээ. Үүнээс гадна Испанийн иргэн, сувилагч эмэгтэй тус үхлийн аюултай вирусаар халдварласан нь баруун Африкаас гаднах анхны тохиолдлоор бүртгэгдээд байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Сэтгэгдэлүүд

Дээш