Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 11. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 18. Санчир гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 4 ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага Түлхэх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Энгийн өдөр. Ганц бие хонины хувьд нууц амрагийн явдлын сэжим харагдаж байна.Гэвч энэ бол бусдын үгэнд шууд л итгэж болох цаг биш. Түүнийхээ оронд хэрэв хэрэг явдал ойлгомжгүй, илэн далангүй биш байвал шуудхан асуу. Хэн нэгэн таныг хуурахаар оролдож болох юм.
Үхэр (4/20-5/20)
Болгоомжтой байх өдөр. Ямар нэг зүйл хийх хэрэгтэйг мэдэж байвч яг хаана энергээ зарцуулахаа мэдэхгүй байдал гарч болох юм. Хэрэв та өнөөдөр жолооны ард суувал болгоомжтой байх хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, элдэв асуудал гарч болзошгүй. Явуулж буй үйл ажиллагаандаа шинэлэг сэтгэлгээгээр хандах юм бол хувийн амжилтаа ахиулах завшаан олдох болно.
Хамтатгах (5/21-6/21)
Таатай өдөр. Таны хүчтэй сэтгэл хөдлөл романтик явдлын ялагч болоход тусална. Дараагийн хэдэн өдрүүдэд амлалт өгөхөд амархан байж магадгүй.Энэ нь бусдыг ч гэсэн гунигтай болгох магадлалтай. Бүтээлч сэтгэлгээ тань дансан дахь мөнгөнийхөө тоог ихсгэхэд нөлөөлнө.
Мэлхий (6/22-7/22)
Азтай өдөр. Хувийн амьдралдаа үйл явдлын өрнөлийг анхааралтай ажиглаж санаачлагыг бүү алд, өнөөдөр та зөвхөн мөрөөдөж байсан үр дүндээ хүрч болзошгүй. Энэ өдрийн таатай хандлагыг бүрэн дүүрэн ашиглахыг хичээ. Ийм боломж олон тохиолдохгүй.
Арслан (7/23-8/22)
Урамшсан өдөр. Нийгмийн үйл ажиллагаанууд таатай байх ба шинэ харилцаа холбоонууд ч бас байгуулагдана. Чиглүүлэлт, дэмжлэг хайж байсан хүмүүст таны зөвлөгөө өгөх чадвар дасгал сургуулилт болно. Таны болон ханийн тань хооронд байсан асуудлууд алга болж, шинэ дулаахан хайрын мэдрэмж ирнэ. Олон жилийн өмнө мэддэг байсан хэн нэгэн таны харилцааны өнгө аясыг өөрчилнө.
Охин (8/23-9/22)
Анхааралтай байх өдөр. Эрч хүчний илүүдэл тань бүхнийг сүйрүүлэх магадлалтай. Энэ өдөр олон охиныхныг долдолж түгшихэд хүргэнэ. Биеэ барьж чадалгүй эргэн тойрныхонтойгоо муудалцах магадлалтай. Таны биеэ авч явах байдлаас санхүүгийн ажил хэрэг, хайрттайгаа харьцах харьцаа, оюун санааны амьдрал бүхэлдээ хамаарна.
Жинлүүр (9/23-10/22)
Өөртөө анхаарал тавих өдөр. Амралтын өдрүүдэд салхинд гарахыг чухалчил. Хэрэв амжихгүй бол ядаж л гадаа гарч цэвэр агаар амьсгал. Эрүүл мэнддээ анхаарал тавих нь эн тэргүүний чухал зүйл. Гэртээ болоод ажил, үйлдвэр дээрээ таагүй байгаа бол дасгал хий. Гэрийн тэжээвэр амьтантай бол тэднийгээ эрхлүүлж тэдэнд анхаарал халамж тавь.
Хилэнц (10/23-11/21)
Хайр дурлал мөн л анхаарлын төвд оршино. Таатай нөхцөлд хайртай хүнтэйгээ хамт цагийг өнгөрөөх нь үр дүнтэй байна. Гэвч тогтсон дэг жаягаараа байх нь хэцүү. Өөрийгөө өөгшүүлж, эрхлүүлэх хандлагатай. Хэрэв та казинод бага зэрэг мөнгө мөрийнд тавибал хожих магадлалтай.
Нум (11/22-12/21)
Зугаацах өдөр. Хэдийгээр өнөөдөр амралтын өдөр боловч таныг жолоодогч cap таны янаг амрагийн явдал, таашаалын нарны гэр хилэнцийн ордод айлчилж байгаа тул уур амьсгал ердийнхөөсөө илүү ёсорхуу, ноцтой байх болно.Төлөвлөгдсөн байсан нийгмийн арга хэмжээндээ оролцож, зугаацаж хөгжихийг хичээ. Асуудалд бодитоор хандах байдал зонхилох боловч та амжилтанд хүрэхэд саад болох гутрангуй үзэл рүү хэлтийх шинжтэй. Санхүүгийн найдваргүй хүйтэн хөндий байдал, маргаан үүсгэж болзошгүй. Уран сайханч оролдлого үр дүнгээ өгч магадгүй тул ойртож ирж буй боломжийг хойш тавих хэрэггүй.
Матар (12/22-1/19)
Азтай өдөр. Од гараг төрөл бvрээр нөлөөлнө. Хэрвээ та ухаалаг байж чадвал энэ өдөр туйлын азтай, таатай байж чадна. Тиймээс та сугалаа худалдаж авч болох юм. Гэхдээ казино болон морин уралдаанаас хол бай. Хэрвээ ажил тань их чухал бол ажиллах чадвар, авъяас билгээ дайчил. Та бусдаас өр авлагаа авч чадахгvй байж мэднэ. Эсвээс энэ бvхэн хойшлогдоно. Та энэ vдэш романтик холбоог тогтооход таатай.
Хумх (1/20-2/18)
Танд удирдагчийн эрх мэдэл ирнэ. Тэргүүн болно. Удирдлагын албанд өөрийн хүч сорь. Энэ өдөр найз нөхдийн харьцаа хайр сэтгэл болон хувирч магадгүй. Гэрээ тохижуулах нь их ажил өрнүүлж, гэр бүлийн гишүүдийн дунд бухимдал үүсгэнэ.
Загас (2/19-3/20)
