logo
МАН-ынхан ахиад л МАХН-нд араараа тавиулах нь

МАН-ынхан ахиад л МАХН-нд араараа тавиулах нь

2011/09/26
Хуучин бренд нэрээ Н.Энхбаярт алдсан МАН-ынхан дахин интэрнет ертөнц дахь Монгол Ардын Хувьсгалт Нам  буюу www.maxn.mn гэсэн домайн нэрийн араас ангуучилж эхэлжээ. Учир нь дээрх товчлол сайт нь намын нэр солихоос өмнөх албан ёсны нэр байсан бөгөөд олон нийтэд танигдсан, мэдээллийн гол хэрэгсэл байв. Мэдээж хэрэг www.maxn.mn  нэр намын өндөр албан тушаалтны нэр дээр байсан нь тодорхой бөгөөд гагцхүү ямар замаар өөр хүмүүст очсон нь сонирхолтой. Хэрэв энэхүү сайт Н.Энхбаярын атганд орж, түүний улс төрийн хар номонд орсон материалууд тавигдаж эхэлбэл МАН дахь урьдын хамтран зүтгэгчдийн олонхи нь 2012 оны сонгуулийг мөрөөдөлтгүй болно. Энэхүү монгол викиликс-ийг МАХН-д өгөхгүй гэсэн МАН-ын залуучууд өндөр үнэ амлах, хамтран ажиллах санал тавих зэргээр өөрсдийн мэдэлд буцаан авахаар тэмцэж байгаа аж.  Сонгууль дөхсөн өнөө цагт энэхүү домайн нэрийн маргаан хаана хүрч дуусах бол...
Д.Бат www.shuum.mn

Факт шуум-Онцлох шуум
“Петрочайна Дачин Тамсаг”-ийн зөрчлийг илрүүлсэн МХГ-ын хоёр байцаагч ажлаасаа халагджээ
Дорнын хязгаар нутагт дураараа дургиж дун чөмгөөрөө жиргэж яваа харийхныг нэрлэ гэвэл хамгийн түрүүнд “Петрочайна Дачин Тамсаг”-ийг нэрлэнэ. Учир нь тус компани сүүлийн үед арай дэндүү авирлаж байгаа гэнэ. Хамгийн сүүлийн мэдээллээр уг компанийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор шалгалт очжээ. Мэдээж шалгалтаар зөрчил илэрч. Шалгалтаар очсон байцаагчид үнэнчээр ажиллан зөрчлийг нь хэлж, дутагдлаа засахыг зөвлөн торгуулийн хуудас өгөөд орхисон юм байх. Харин уг хоёр байцаагчийг ажлаа сайн хийснийх нь төлөө албанаас нь эрхийг нь хасан “шагнажээ”. Үүнээс үзэхэд цаана нь нөгөө л “том найраа” явагдсан байх талтай аж. Учир нь энэхүү мэдээллийг Дорнодоос ирж мэдээлэл хийгч аймгийн ИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид нотлож байгаа юм. Тэгэхээр тэрхүү бусармаг үйлдлийн цаана ямар эрх ашгийн зөрчилдөөн явагдаад байгаа нь тодорхой болж байна гэсэн үг. Ямартай ч Петрочайна Дачин Тамсаг компани нь зам тээврийн зөрчлөөс гадна байгалийн нөхөн сэргээлт, нутаг оронд ногдох хувь гэхчилэн олон асуудалтай байдаг сурагтай. Харин тиймэрхүү асуудлаа “дээгүүр” ярьж зохицуулуулчихдаг юм байх. Өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ эзэн нь байж чадахаа больсон Дорнодчууд аргаа бараад нийслэлд ирж хэвлэлийн бага хурал хийсэн нь энэ аж. Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэгч л болж байх шиг байна.
Д.Бат
www.shuum.mn
 

Сэтгэгдэлүүд

Дээш