logo
Улаанбаатар 5-7 хэм хүйтэн

Улаанбаатар 5-7 хэм хүйтэн

2015/01/24

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голуудын сав газраар 10-15 хэм хүйтэн, Говийн бүсийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 хэм хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны нэгдүгээр сарын 25-наас нэгдүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар, 26,28-нд нутгийн өмнөд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 25-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш