logo
Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг УИХ-д өргөн барилаа

Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг УИХ-д өргөн барилаа

2011/10/01
''Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл''-ийг Монголбанкны удирдлага өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.  Эдийн засаг 2011 оны эхний хагас жилд 14.3 хувьд хүрч өссөн нь өмнө нь гарч байгаагүй өндөр үзүүлэлт боллоо. Мөн жилээр тооцсон инфляци 2011 оны 8 дугаар сарын эцсийн Байдлаар 9.9 хувьд хүрсэн нь энэ оны зорилтот түвшин дотор байгаа ч хүнс, шатахууныг хасч тооцсон суурь инфляци сүүлийн 6 сарын турш тасралтгүй өссөн болохыг Монгол банкнаас хэлж байв. Эдийн засгийн өсөлттэй байгаа энэ цаг үед өсөлтийн хурдыг нарийвчлан тодорхойлж, макро түвшний бодлогыг зөв тодорхойлохын чухлыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Төв банкны удирдлагад мөн санууллаа.
Shuum.mn

Сэтгэгдэлүүд

Дээш