logo
Бухын хамгийн сүүлчийн тулаан Барселонд боллоо

Бухын хамгийн сүүлчийн тулаан Барселонд боллоо

2011/10/01
Испанийн домог болсон алдарт бухын тулааны тэмцээн сүүлийн удаа Каталонийн нийслэл Барселона хотод боллоо. Бухын тулаан уг нь Испани улсын бэлэг тэмдэг болсон олон үе дамжиж ирсэн эртний уламжлалт тэмцээн юм. Гэсэн ч амьтны эрхийг хамгаалагчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан Испанийн Каталони мужийн хууль тогтоогчид бухын тулааны тэмцээнийг өнгөрсөн жилээс эхэлж бүрмөсөн хорьсон юм. Каталонийн оршин суугчид ч бухын тулааныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.
Амьтны эрхийг хамгаалагчдын хөдөлгөөнийхөн бухын тулаан Испанийн соёл иргэншил, урлагийг төлөөлж чадахгүй. Бүх Испани даяар бухын тулааныг хориглочихоод байхад Каталонид тулааны тэмцээнийг байлгах шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Тэд цаашлаад хориглосон шийдвэрийг Испанийн Үндсэн хуульд оруулахаар чармайж байгаа юм. Сүүлийн үед бухын тулааны томоохон уралдаан тэмцээнүүдийг үзэх үзэгчдийн суудал хоосорч, ялангуяа залуу үзэгчдийн дунд тэмцээний нэр хүнд унасан учир зохион байгуулагчид нь ашигтай ажиллаж чадахгүйд хүрээд байгаа. Испанийн алдарт матадор буюу бухтай тулалдагч Фетингли Хоседомас сүүлчийн удаа тэмцээнийг Барселонд явуулж, бухын тулаан үзэх гэсэн Каталончууд цэнгэлдэх хүрээлэнг сүүлийн удаа дүүргэжээ. Каталон нь газар дундын тэнгисийн баруун хэсэгт оршдог Испанийн автономит дүүрэг юм.
Shuum.mn

Сэтгэгдэлүүд

Дээш