logo
Өнөөдрийн зурхай /2015.07.07/

Өнөөдрийн зурхай /2015.07.07/

2015/07/07

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 7. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 21. Ангараг гараг. Шувуун хушуут, 5 шар мэнгэтэй хөх бич  өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 05 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Бага халуун болох улирал 18 цаг 42 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Бэрх өдөр. Амьдралын хүч чадал дээд цэгт байх боловч од гаригсын таагүй байрлал санаж бодсоноо гүйцэлдүүлэх, харилцан ойлголцлыг бүхэлд нь таслан үймүүлэх болно. Ажил хэргийн хамтрагчтай хийх хэрүүл маргаан, харилцан бие биөэ гомдоох байдал нь та нарын хүндэрсэн харилцааг бүр дордуулах болно. Сэтгэл хөдлөл хил хязгаарыг давж, халих нь дамжиггүй.


Үхэр (4/20-5/20)

Шүүмжлэлтэй өдөр. Өнөөдөр том ч бай жижиг ч бай ямар ч асуудлыг шийдвэрлэхэд танаас дээд зэргээр энерги цаг хугацааг шаардах болно. Уялдаа авцалдаагүй байдал нь ажил хэргийг явуулахад таагүй нөлөөллийг үзүүлэх болно. Жижиг сажиг зүйлийг орхиж болохгүй харин ч тэдгээрт илүү их анхаарал болгоомжтой хандаж, танд ирсэн шүүмжлэлийг хүлээн ав. Тэр нь цаашид таны ажил амьдралд заавал хэрэг болно.


Хамтатгах (5/21-6/21)

Хий хоосон байдал, хуурамч амлалт хууралттай өдөр. Өнөөдөр шинэ ажил эхлэх гэсний хэрэггүй бөгөөд хойшлуулах нь зүйтэй. Магадгүй та таагүй мэдээ хүлээж авах байх. Таны санаа зовох байдал улам нэмэгдэх бөгөөд бүр дордох тул сэтгэл санаагаа бэлдээрэй. Өдрийн хоёрдугаар хагаст байдал арай дээр болох ч өдрийн болсон бүх зүйлд өөрийгөө, хийж болох зүйлийн төлөө юу ч хийж чадаагүйдээ өөрийгөө буруутгана. Энэ оройг ганцаараа аль болох тайван газар өнгөрөөх хэрэгтэйг сануулж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таагүй өдөр. Энэ нь гүжирдлэг, мөрдөж мөшгөх мөн мөрдлөг хавчлагатай холбоотой байна. Од гараг эрүүл ухаанаар аливаа асуудлыг шийдэх, өөрийн үйлдлээ шүүмжлэхийг зөвлөж байна. Холын замд гарах, аялал зугаалга, ганцаараа байсны хэрэггүй. Хувь тавиланд таагүй зүйлс тохионо. Үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг сануулж байна.


Арслан (7/23-8/22)   

Оюун санааны тогтвортой байдал ба хөгжлийн шинэ тойрогт дэвших шилжилтийн уриан дор энэ өдөр өнгөрнө. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Арилжаа наймаа хийх, эрсдэлтэй үйл ажиллагаанд тааламжтай өдөр. Найз нөхөд ба нөлөө бүхий ивээн тэтгэгчдээ найдаж болно. Холбоотнуудаа өөрийн зөв гэдэгт итгүүлж чадах чадвар таныг амжилтанд хүргэнэ. Мөн хайр дурлал болон гэр бүлийн харилцаа чинь хүртэл эерэг, таатай байх нь. Амьдралын томоохон өөрчлөлтөнд бэлэн бай. Боломжийг бүү алд, хүсч байсан бүхнээ биелүүл.


Охин (8/23-9/22)    

Түгшүүртэй өдөр. Гэр бүлийн харилцаанд болон албаны ажил төрөлд тань сайн муу ээлжлэх нь. Мэргэжлийн хүрээнд асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Энэ ордын эмэгтэйчүүдэд шинэ танилтай болсон бол харьцаандаа болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна. Харин энэ ордны эрчүүдийн хувьд ажил мэргэжлийн хувьд хэт чармайлт гаргах хэрэггүй. Хурц иртэй техник, багаж хэрэгсэлтэй харьцдаг хүмүүс анхааралтай байхгүй бол бэртэж, гэмтэх магадлалтай байна. Зүүдээ эсрэгээр нь тайлж уншаарай.


Жинлүүр (9/23-10/22)   

Тааламжгүй хүнд өдөр. Алдагдал хүлээж, хууралтанд өртөх, маргаан мэтгэлцээнд татагдан орох магадлал өндөр байна. Мэдрэлийн ачаалал ихсэж, үүнээс шалтгаалан өвчин хууч хөдлөн хурцдах аюултай. Уур уцаар хүрч, сэтгэл санаа тогтворгүйтэн хямралд ч орж болзошгүй. Бусдыг шүүмжлэн дорд үзэх, хийрхэл хөдлөх магадлалтай. Бусад ажил төрлөөр хөөцөлдөн маргаан хэрүүлээс зайлсхийх хэрэгтэй. Ойр дотны хүмүүс таны хайр энхрийлэл, халамжийг хүсэхээс гадна тэднийг ойлгохыг танаас хүсэж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Маргааныг эцэслэн шийдэх мөн чухал асуудал хүлээн авахад таагүй өдөр. Таагүй байдалд хүрч болзошгүй. Элдэв зүйлд бүү уурла бухимд. Өнөөдөр биеэ барихыг хичээ. Үйл явдалд яарах мөн идэвхтэй байдал бүү үүсгэ. Эртний найз нөхөд эсвэл хайрттайгаа оройг хамт өнгөрүүлснээр урдны таатай өдрүүдийг дурсаж, сэтгэлийг тань сэргээх болно.


Нум (11/22-12/21)    

Таныг сэтгэл санааны өрнөлт хүлээж байх боловч өнөөдөр энхийг бүтээгчийн дүрд тоглохгүй, бүрэн бодоогүй ажлыг бүү эхэл. Үдээс хойш хууралт эсвэл хардлага ирнэ. Хариугаа мөн тэр зоргоор авсны хэрэггүй. Хүүхдүүдтэй харилцан ярилцсанаар хүүхэд насны дурсамжийг тань сэргээнэ.

 


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр танд бүх авьяас чадвар, арга чадлаа үзүүлэх боломж гарч ирэх болно. Эмэгтэйчүүд эрчүүдийн анхаарлын төвд байх бололтой. Таны энерги, эрч хүч, баяр баясгалан, өөдрөг үзэл нь бүгдийг гайхшруулна. Эрчүүд хамтарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үзэл бодол нэгтнүүдийн хүрээлэлд энэ өдрийг өнгөрөөнө. Үдээс хойш эрүүл мэндцээ анхаарал тавих хэрэгтэй, учир нь ужиг хууч өвчин хөдлөх, осол гэмтэл авах, азгүйтэл тохиолдож болзошгүй. Архи дарс, хүнд хоол хүнс хэрэглэхгүй, явган зугаалга хийж спортоор хичээллэж энэ өдрийг өнгөрөөвөл зохилтой.


Хумх (1/20-2/18)   

Энэ өдрөөс эхлэн од гараг сөрөг хөдөлгөөн хийж эхэлнэ. Санхүүгийн алдагдлаас зайлсхийхийн тулд ажил хэргийн идэвхээ бууруулах хэрэгтэй. Ажилд чинь бага хэмжээний таагүй зүйлс тохиолдож болно. Өөрчлөн байгуулалт гарч болно. Эсвэл даргатайгаа санал зөрөлдөж мэднэ. Хувь заяаг хуурах гэж хичээсний хэрэггүй. Бүх тохиолдож байгаа зүйлс танаас хамаарна. Энэ өдөр байгальтай ойр байх хэрэгтэй. Үдээс хойш таны зохицох чадвар нэмэгдэнэ. Уулзалт гэрээ хэлэлцээр, зорчих нь амжилттай болж өнгөрнө. Ямарч уулзалт холбоо нь амжилттай болно.


Загас (2/19-3/20)

Оддын байрлал урьдын адил таагүй байна. Биеэ барих ба байдлыг дутуу дүгнэх нь эмэгтэйчүүд хамтрагчтайгаа хоосон хэрэлдэх, харилцан уур уцаараас өөр зүйл авчрахгүй. Хоосон ярианаас зайлсхий. Эрчүүд өөрийн эмэгтэйд анхааралтай байх хэрэгтэй. Харилцаанд асуудал үүсч болно.

Сэтгэгдэлүүд

Дээш