logo
Өнөөдөр болох үйл явдлууд /2015.07.07/

Өнөөдөр болох үйл явдлууд /2015.07.07/

2015/07/07

10:00 цагт НМХГ-ын хурлын танхимд даргын зөвлөлийн хурлаар саун, бассейн, халуун усны газруудад хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн тухай, ахуйн хог хаягдлын тээврийн үйлчилгээ эрхэлж буй ААНБ-ын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар нээлттэй хэлэлцэнэ. Харилцах утас: 91887887


11:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт Дэлхийн Хүн Амын өдрийг Монгол Улсад тэмдэглэх гэж буйтай холбогдуулан НҮБ-ын Хүн Амын Сан, ҮСХ, ОБЕГ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна. Утас 99023258, 99013872


11:00 цагт "Хэвлэлийн Хүрээлэнд" Монголчуудын татвар зээлийн мөнгөөр гадаадын аж үйлдвэрийн салбарыг дэмждэг дарга нарын булхайтай үйлдлийн талаар зарим холбоод, ХХК-ууд мэдээлэл хийнэ.


11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Эрүүл элэг” үндэсний арга хэмжээний өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлөөс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч байгаа гажуудлын талаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт Хуульчдын танхимд /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3-р давхарт/ 2015 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов зарласантай холбогдуулан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. Тус хэвлэлийн бага хурлаар Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, бүртгэл, шалгалтын товын талаар мэдээлэл өгөхөөс гадна сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө. Утас:9900-2019


12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Налайхад амиа алдсан иргэний ар гэрийнхэн цагдаагийн байгууллагын албан хаагчдын зохион байгуулалттай гэмт хэргийн талаар мэдээлнэ.


14:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Дархан аварга А.Сүхбат, бөх судлаач Н.Зоригтбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэлүүд

Дээш