Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 6. Буд гараг. Тугчин одтой, 8 цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 05 цаг 23 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Биеэ сувилах, эрч хүчээ нөхөх өдөр. Сансрын энергийн өөрчлөлтийн улмаас хар дарж зүүдлэх, биеийн байдал тавгүйтэх, өвчин нүүрлэж болзошгүй. Дарга удирдлага, муу санаатнуудын зүгээс саад тотгор учруулах төлөвтэй. Алдаа гаргавал зорилгодоо хүрч чадахгүй. Хайр сэтгэлийн фронтод нааштай хандлага ажиглагдана. Гэхдээ гэнэтийн таагүй мэдээнээс болоод хайр дурлалаа түр мартах хэрэг гарна. Таны зүүд удахгүй биелнэ.
Үхэр (4/20-5/20)
Ялангуяа эмэгтэй энэ ордныхонд таатай өдөр. Таны амьдрал хөгжин дэвших үе. Магадгүй шинэ танил тань таны ертөнцийг үзэх үзэлд ихээхэн нөлөө үзүүлэх болно. Байнгын чухал харилцаа үүсэж болно. Эрэгтэй энэ ордныхон зорилгодоо хүрэхдээ шийдэмгий байх хэрэгтэй. Зориггой бай, шаардлагатай гэж үзсэн зүйлээ эргэлзэлгүй хий. Амьдралын эрч хүч сул байгаа тул өөрийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Өндөр настангуудын ужиг хууч өвчин хөдлөх болно. Тэсвэр тэвчээртэй байж, сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөө дарахыг оролд.
Хамтатгах (5/21-6/21)
Шүүмжлэлтэй өдөр. Муу хүмүүстэй сөргөлдөх, хууралт, араар тавилт зэрэг таны хүсээгүй үйл явдлууд болж болзошгүй. Шинэ танилтай болохоос зайлсхий. Танилууд болон найз нөхөдтэйгээ харьцахдаа даруу бай. Эд хөрөнгөндөө хамгийн их анхаарал тавих өдөр шүү. Хариуцлагатай ажилд анхаарал болгоомжтой байж мэргэжлийн үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй байгаарай. Ойр дотны хэн нэгнээс тусламж эрэх мөн хамтрагчаа түшиж тулах гэсний хэрэггүй. Түймэр, хулгай, цахилгаан хэрэгсэлтэй холбоотой асуудлууд гарч магадгүй.
Мэлхий (6/22-7/22)
Ажил мэргэжлээ өөрчлөх, шинэ түнш хамтрагчидтай болох, гэр бүлийн асуудлыг шийдэхэд сайн өдөр. Идэвхитэй, хамтарсан ажиллагаа ихээхэн үр дүнтэй байж, ашиг орлогыг өгнө. Хамгийн сүүлд санал болгосон ашигтай байж болох төсөл дээр хамаг анхаарал, хүч чадлаа дайчлан ажиллахыг од гаригс танд зөвлөж байна. Түүнчлэн энэхүү төслийг өөртөө ашигтай байлгах бүхнийг байдаг чадлаараа хийгээрэй. Мөнгө санхүүгийн хувьд ашигтай байх сайхан наймаа хийж болохыг одод зөгнөж байна. Сугалаа, мөрийтэй тоглоомд одтой байхыг үгүйсгэхгүй.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр таны мэдрэмж ер бусын хурц байна. Зорилгодоо хүрэхийн тулд муйхарлан бүү зүтгэ. Өөрийн боломжоо бодитоор цэгнэх, дипломат авьяас, хурц цовоо зан тань эсрэг хүйстний өмнө амжилт олоход тусална. Энэ өдөр хайрттайгаа лааны гэрэлд зоогийн газарт оройн хоолоо зооглож өнгөрөөхөд тааламжтай. Сексийн харьцаа та хоёрт таашаал авчирна гэдэгт итгэлтэй байж болно. Харин өнөөдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байвал зохилтой.
Охин (8/23-9/22)
Эгзэгтэй өдөр. Мэргэжлийн хүрээнд алдаа гаргаж магадгүй ба хувийн амьдралд үл ойлголцол үүснэ. Ойр дотны хүнтэйгээ үл ойлголцох ба хүнд хүчир биеийн хүчний ажил хийх хэрэггүй. Худалдааны үйл явуулсны хэрэггүй мөн үнэтэй зүйл худалдан авахгүй байх нь зөв. Хосуудын хувьд эв найрамдалтай, гэр бүлийн уур амьсгал таатай байна. Таны хажууд байх хэн нэгэнд таны хайр энхрийлэл дутагдаж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Бүхэлдээ сайн өдөр. Та эрч хүчээр дүүрэн, ажил хэрэгч байх болно. Өөрийн бодсон санаснаа гүйцэлдүүлж чадахаар барахгүй, ямар нэгэн онцгой ажлыг маш амжилттайгаар дуусгах бололтой. Уран бүтээх ажлаар хөөцөлдвөл амжилт ололт ихтэй байхыг од гарагс амлаж байна. Эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаа дулаахан, нийтэч байж чадна. Муу санаатан болон өрсөлдөгчид таныг түр хугацаанд тайван орхихоор шийдсэн бололтой.
Хилэнц (10/23-11/21)
Бүхий л амьдралынхаа үйлдлийг дүгнэх өдөр. Маш их ачаалал өндөр байсан ажил тань үр дүнгээ өгнө. Гэхдээ тайвшрах хэрэггүй. Өөрийн зорилго биелүүлэхэд олон хүч чармайлт гаргах хэрэгтэй. Бодлогогүй үйлдэл бүү хий мөн эцэслэсэн шийдвэр гарга. Биеийн идэвхитэй хөдөлгөөн танд таш чухал бөгөөд спортоор хичээллэх нь таны сэтгэл зүйд ч эерэг нөлөө үзүүлнэ.
Нум (11/22-12/21)
Өөрчлөлтийг хийх, харилцаа холбоо тогтоох, шинэ танилтай болох өдөр. Илүү их овсгоо самбайтай байж ажил төрөл, амьдрах орон байраа өөрчилж чадна. Ирэх сар гармагц энэ төлөвлөгөөг хийж гүйцэлдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр, зочин гийчдийг хүлээн авахад тохиромжтой бөгөөд ойр дотны хүмүүстээ та олон сайхан зүйлийг бүтээж чадна. Ямарч тохиолдолд өөрийн үйл хөдлөлөө хяна. Ажилд тань урагшлах боломж нээгдэж байгааг ойлгож, аливаа ажлын саналыг алгаа тосон хүлээн ав.
Матар (12/22-1/19)
Гайхалтай өдөр. Өөрийн хүсэл мөрөөдлөө дагаж, боломжийг бүү алд. Зарим нөлөө бүхий хүмүүс таны чадварыг үнэлнэ. Та өөрийнхөө цаашдын үйл хэрэгт тэдний дэмжлэг туслалцаа, давуу талыг хүртэнэ. Өөрийн бизнесээ явуулах тал дээр хурц ухаанаа дайчлан ажилла. Бухимдсан ажилтан тань цуу яриа тарааж, таны бизнес төлөвлөгөөг өрсөлдөгч нарт тань задруулж мэднэ. Өөрийн эрх ашгийг хамгаалж, яаралтай арга хэмжээ ав. Ямар нэгэн чухал шийдвэр гаргахаасаа өмнө сайтар тунгаа. Бэлгийн түгшүүртэй харилцаа таньд дарамт учруулна. Таны хувьд юу ч хийх шаардлагагүй. Тиймээс түүнтэй бүү холбогд.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр үйл явдал таны хүссэнээс огт өөрөөр өрнөх бололтой. Харамсалтай нь, түүнд нөлөөлөх боломж танд алга. Шинэ хүмүүс, шинэ санааны ачаар цоо шинэ боломж гарч ирэн, үйл ажиллагааны өөр салбарт шилжин очиж магадгүй. Гэхдээ та хариу өгөх гэж бүү яар. Өнөөдөр огцом эргэлт хийхэд тааламжгүй өдөр байна.
Загас (2/19-3/20)
