logo
МАН-ын сайд нарыг огцруулах тогтоолын төслийг өргөн барилаа

МАН-ын сайд нарыг огцруулах тогтоолын төслийг өргөн барилаа

2015/08/05

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Ардчилсан нам Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн  Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр доор нэр дурдсан хүмүүсийг  Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас огцруулах саналтай байгаа юм байна.
 
1. Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;
 
2. Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын;

3. Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;

4. Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;

5. Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын;

6. Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас огцруулахаар тогтоолын төсөлд тусгасан байна.
 
Ингэснээр ээлжит бусаар зарлан хуралдуулж буй чуулганы 14 хоногийн хугацаанд уг асуудлыг шийдэх боломжтой болж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш