logo
Хонгконг-Макаог холбосон гүүр 2016 онд ашиглалтад орно

Хонгконг-Макаог холбосон гүүр 2016 онд ашиглалтад орно

2015/09/08

Макао-Хонгконгийг холбосон “Жухай” гүүрийн ажил төгсгөлийн шатандаа оржээ. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар энэхүү гүүрийг 2016 онд ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ сарын 6-нд авсан зургийг та бүхэн харж байна. БНХАУ-ын Сувдан голын бэлчирт гурван том хотыг холбон байгуулагдаж буй энэ гүүр дэлхийн бас нэгэн гайхамшиг болж мэдэх юм.

50 км үргэлжлэх гүүрийг 10.6 тэрбум америк долларын өртөгтэй байгуулж байгаа аж. Гүүрийн барилгыг 2009 оны арванхоёрдугаар сарын 15-нд барьж эхэлсэн ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш