Өнөөдөр 08.00 цагаас  Улаанбаатар-Баруун-Урт чиглэлд тусламжийн онгоц өндөр настан, жирэмсэн  эхчүүд, хүнд өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлтэй үнээр  үйлчлэх аж. Энэ талаар Зам тээврийн сайд М.Зоригт өөрийн фэйсбүүк  хуудаснаа мэдээлсэн бөгөөд Улаанбаатараас-Баруун-Урт, Баруун-Уртаас  Улаанбаатар гэх чиглэлүүдэд сул суудал байгаа учраас хөнгөлөлттэй үнээр  зорчих нэг иргэн холбогдохыг санал болгосон байна.

