"Эмэгтэйчүүдийн  Манлайлал Азид” чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганд BPW олон улсын  байгууллагын удирдлагууд болон зүүн Азийн  орны 50 гаруй эмэгтэй,  монгол дах салбарын гишүүдийн төлөөлөл болох аймаг нийслэлийн 100 гаруй  эмэгтэйчүүд, зочид оролцож байна.  Чуулганаар бизнес, улс төр, нийгмийн  салбарт эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр илтгэл, хэлэлцүүлгүүдийг  өрнүүлэн, монголын манлайлагч эмэгтэйчүүдэд дэлхийн хэмжээнд ажиллах,  сүлжээгээ тэлэх боломжийг нээж  байна. 	
 
Дэлхийн  107 орны эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэдэг 90 жилийн түүхтэй BPW  байгууллага зүүн Азийн дэд бүсийн энэхүү чуулганыг зохион байгуулах  эрхийг Монголын "Бриллиант” эмэгтэйчүүдийн клубт олгожээ.   НҮБ болон  Европын Комисст зөвлөх эрхтэй  тус байгууллагын гишүүн  "Бриллиант клуб”  ТББ-ын хувьд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Аж Байдлын Комиссын чуулганд хоёр  жил дараалан  оролцож, Монголын эмэгтэйчүүдэд мэргэжлийн болон  манлайллын ур чадвар, боломжоо хөгжүүлэхэд  тус дэм болж, эерэг  нөлөөллийг бий болгохоор зорин   ажилладаг, аймаг бүрт салбартай залуу  эмэгтэйчүүдийн нэгдэл юм.
 Чуулган "Чингис” зочид буудалд гурван өдрийн турш үргэлжилнэ.
www.brilliantwomenclub.mn
Brilliant women`s club
Brilliantclub










 
                                  Эх сурвалж: newsportal.mn

 
         
                                        