logo
“GRANDEXPO-2015”-ын санал асуулгад хэрэглэгчид идэвхтэй оролцож байна

“GRANDEXPO-2015”-ын санал асуулгад хэрэглэгчид идэвхтэй оролцож байна

2015/11/02
Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулдаг GRAND EXPO үндэсний бизнес фестивалийн санал асуулга эхлээд удаагүй ч хэрэглэгчид идэвхтэй оролцож байна. 2008 онд санаачилсан уг төслийн агуулга жил бүр өөрчлөгддөг. GRANDEXPO-2015 наадам нь ШИНЭ БРЭНД, ШИНЭ ТЕХНОЛОГИ, ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ уриан дор салбар, номинаци тус бүр дэхь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шинэ брэнд, шинэ технологи, шинэ үйлчилгээг нэрлэх юм.

Бизнесийн бусдаас ялгагдах онцлог, давуу талыг харуулдаг шинэ контентийг ийнхүү онцолсноороо хэрэглэгчийн сонголтыг илүү хялбар болгож, бизнесийн агуулгыг төдийчинээ тодотгож буйгаараа давуу талтай аж.



Шинэ брэнд үйлдвэрлэж, шинэ технологи нэвтрүүлж, шинэ үйлчилгээ үзүүлж буй компани бүр санал асуулганд оролцож, нэрээ дэвшүүлэх эрхтэй. Шинэ үйлчилгээг таашаагч хэрэглэгчид ч дэмжиж буй компаниа нэр дэмжинэ. Эрхэм бизнес эрхлэгч, хэрэглэгч та бүхэн 88097557, 90088808, 99085551 утсанд хандана уу.  

Сэтгэгдэлүүд

Дээш