Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын тайлан;
 - Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх асуудал.
 
