Нийгмийн  Ардчилал “МОХ”, “Эрүүл-Монгол клуб”-ээс санаачлан “Ирээдүйд илгээх  Дархлаа” сэдэвт эрүүл мэндийн чиглэлийн лекцийг Монголын их дээд  сургуулийн оюутан залуус төдийгүй иргэдэд  нээлттэй, үнэ төлбөргүйгээр  2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд  17:00 цагт зохион байгуулах гэж байна. Энэхүү лекцийг Ерөнхий мэс заслын  их эмч, Эрүүл-Монгол клубын Тэргүүн, “Хорын ерөндөг” номын зохиогч  Х.Бат-Ирээдүй, ХСҮТ-ийн дүрс оношилгооны их эмч, Эрүүл-Монгол клубын  Тэргүүлэгч П.Бат-Ирээдүй нар “Монголын улсын эрүүл мэндийн салбарын  өнөөгийн байдал, тэргүүлэх өвчлөл түүнээс та хэрхэн сэргийлэх”, “Оюутан  залуусын амьдралын зөв хэв маяг, хэвшил-Биохэмнэл”, Нийгмийн эрүүл  мэндийн тулгамдсан асуудлууд түүнээс гарах гарц зэрэг сэдвийн хүрээнд  унших юм. Тус лекцийн үеэр эм ханган нийлүүлэх байгууллагууд иргэдэд  өөрсдийн бүтээгдэхүүний талаарх сурталчилгаа, худалдаа хийх, “Хорын  ерөндөг ном”-ын хямдралтай худалдаа явагдах болон урлаг соёлын арга  хэмжээ явагдана. Та бүхэн хүрэлцэн ирж өөрсдийн эрүүл мэндийн боловсролд  хөрөнгө оруулалт хийнэ үү.  
PHOTONEWS.MN
