logo
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

2015/12/28

2015 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 18-23 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир,  Дарьгангын тал нутаг,  Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 хэм, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны 12 дугаар сарын 29-наас 1 дүгээр сарын 02-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30,31-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн уулсаар, 30-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш