logo
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зургийн уралдаанд Н.Төрбат түрүүллээ

“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зургийн уралдаанд Н.Төрбат түрүүллээ

2016/01/19

"Эх орноо, үндэсний урлагаа дэлхий дахинд хамтдаа сурталчилья" уриатай зохион байгуулж байгаа "Монгол үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт" үзэсгэлэнгийн шилдэгүүд тодорлоо. Уралдааныг  Нийслэлийн АЖГ ивээн тэтгэж. МҮДЖЭЧ-ын 65 жилийн ойд зориулан Сайхан Урлаг  төв, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран уралдаан зарлан явуулсан юм.

Монголын үндэсний дуу бүжгийн чуулга 65 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулсан "Үндэсний урлаг Монголын бахархал" аяныхаа хүрээнд "Монгол үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт" гэрэл зургийн уралдааныг  Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, "Сайхан" урлагийн төв хамтран зохион байгуулж   шилдэг шинэ бүтээлүүд болох "Монголын их нүүдэл" Үндэсний хөгжмийн их найралын концерт, "Монголын их хатад" бүжгэн туульс, "Оройн дээд" үндэсний түүхэн дуулалт жүжиг зэрэг тоглолтуудаа мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдод нээлттэй болгож зураг авалт хийх нөхцөл боломжийг хангаж өгснөөрөө онцлог байлаа.

Мөн үндэсний урлагаа сурталчилсан "Үндэсний урлаг Монголын бахархал" өдөрлөг, "Монгол бүжгийн баяр"-ыг  МГЗНХолбоо, "Хүннү молл цогцолбор", "Сайхан" урлагийн төвтэй хамтран зохион байгуулж  "Хобби"  сургуулийн нийт сурагчид,  бүжиг дэглээч, СТА багш Эрдэнэочиртой 60-р сургуулийн авьяаслаг  хүүхэд багачууд ХААИСургуулийн оюутнууд идэвхтэй оролцлоо.

Үзэсгэлэнд 25 мэргэжлийн гэрэл зургийн мастерууд, гэрэл зураг сонирхогчид оролцож 295 бүтээл ирүүлснээс мэргэжлийн болон хэвлэлийн шаардлага хангасан,  гэрэл зургийн онцгой мэдрэмж,  өнгө дүрслэл, өгүүлэмж сайтай 50-60 бүтээлийг  сонгон авч олон нийтэд дэлгэн харуулж байгаа юм. 

Уралдааны тэргүүн байранд гэрэл зурагчин Н.Төрбат шалгарч 1.500.000  төгрөг шагнуулсан бол 2-р байранд Спортын шилдэг гэрэл зурагчин Ч.Ганбат  800.000 төгрөгөөр шагнуулав. 3-р байр т хоер уран бүтээлчдийг шалгаруулсан. Үндэсний гэрэл зургийн танхимын гэрэл зурагчин Г.Мөнх-од, чөлөөт уран бүтээлч Отгонгэрэл нарт тус бүр ивээн тэтгэгчийн шагнал 500.000 төгрөгөөр урамшуулав. Фото уралдаанд өрсөлдсөн 10 хүнд тусгай байрын шагналыг мөн олгожээ.

"Монголын үндэсний урлагийн гайхамшиг  гэрэл зурагт" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтээ  Аз жаргалын өргөө "Хүннү молл" цогцолборт энэ 1-р сарын 16 ны өдрийс 14 хоног  зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт арга хэмжээнд Монголын үндэсний Дуу бүжгийн эрдмийн чуулгын удирдлага уран бүтээлчид, гэрэл зургийн мастерууд, гэрэл зураг сонирхогчид өргөнөөр оролцлоо

Үзэсгэлэнгийн шагналын сан  4-5 сая төгрөг болж байгаа бөгөөд нээлтэн дээрээ шилдэг үндэсний урлагийн гэрэл зургийг шалгаруулж шагнаж урамшуулан зохион байгуулагч болон  ивээн тэтгэгч байгууллагуудын бэлгийг гардуулсан.  "Монгол үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт" үзэсгэлэн "Хүннү молл цогцолборт  нийслэлчүүд гэрэл зураг, үндэсний урлаг сонирхогчиддоо зориулан нээлтээ  хийгээд үргэлжлэн Монголд, Улаанбаатар хотод ирсэн зочид төлөөлөгчид, аялагчдад зориулан аялал жуулчлалын улирлын үеэр нээлттэй ажиллах болно.Үзэсгэлэнг зохион байгуулахад,  эх орноо, үндэсний урлагаа сурталчилхад Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчалаын газар,Монгол улсын үндэсний дуу бүжгийн чуулга, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, "Сайхан" урлагийн төв, "Хүннү молл цогцолбор зэрэг  төрийн болон төрийн бус олон байгууллагууд хамтран ажиллаж, Тэсо групп, Эвридэй интэрнэшнл ХХК, Касс таун ХХК дэмжиж ажиллалаа.Мөн бидний зохион байгуулсан ажлыг, манай үзэсгэлэнг сурталчилан таниулахад FB болон Twitter ийн цахим хэрэглэгчид дэмжигчид маань идэвхтэй дэмжиж ажиллаа.

Сэтгэгдэлүүд

Дээш