logo
Өнөөдрийн зурхай /2016.01.29/

Өнөөдрийн зурхай /2016.01.29/

2016/01/29

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 20. Сугар гараг. Тугчин одтой, 6 цагаан мэнгэтэй, цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. 

  Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Ажлын үр дүнгээ тооцох, туулсан замаа эргэн харах өдөр. Хичээл зүтгэлтэй уйгагүй энэ ордныхон үр шимээ хүртэх болно. Алдаа гаргавал өндөр үнээр төлөх болно. Өнөөдөр эхэлсэн ажлыг заавал дуусга. Маш чухал ажлаас тань юу ч таныг хөндийрүүлэх ёсгүй. Үдээс хойш хэт ачаалалд орж эрч хүч буурна. Уйтгартай уур амьсгал ноёлох бололтой.


Үхэр (4/20-5/20)

Ажил хэргийн янз бүрийн үйл ажиллагаанд амжилт олох нь эргэлзээтэй. Арилжаа наймаа ашиг авчрахгүй эсвэл зарцуулсан хүчин чармайлттай дүйцэхүйц ашиг өгөхгүй бололтой. Гэнэтийн зохисгүй зарлага, алдагдал гарч болзошгүй. Иймээс санхүүдээ анхааралтай ханд. Хэт үрэлгэн байхаас зайлсхий. Томоохон эд зүйлс бүү худалдан ав. Өнөөдрийг хэдий чинээ ачаалалтай өнгөрөөнө төдий чинээ юмыг сурч авах болно. Харин өсвөр насныхан цахилгааны хэрэгсэлтэй харьцахгүй байхыг анхааруулж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Ажил хэрэгч хүмүүст таатай байх өдөр. Бизнесменүүд хөрөнгө оруулалтын талаар уулзалт зохион байгуулахад таатай байна. Харин урлагын салбарт ажилладаг хүмүүс урам хугарах болно. Сэтгэл санааны гэнэтийн өөрчлөлтүүд гарах, ажил төрлийн түншүүдтэйгээ таагүй харилцаанд орох, өрсөлдөгчид болон муу санаатны далд явуулга, урхи мэхэнд өртөх магадлалтай. Ажил, амьдралын замд хатуу сорилтууд тулгарч болохыг одод сануулж байна. Хэрвээ таны шинэ санаа, төлөвлөгөө тань эрсдэл дагуулсан салбарт явагдах бол аюултай үр дагаварт хүрч мэднэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Та хэдийгээр аз жаргалтай байх хэдий ч хувиа бодсон зан чинь танд сөрөг нөлөө үзүүлэх болно. Зам дээр машин барьж байх үедээ анхааралтай байж, хурд хэтрүүлэхээс болгоомжил. Та удирдлагатайгаа харилцах үедээ хэдий ухаалаг байж чадах ч бүх албан хаагчид хууль дүрмийг сахих ёстойг сана. Хэрвээ таны бие галбир санааг тань зовоож байвал чийрэгжүүлэх сургалтанд хамрагд. Эхэндээ бага зэрэг хэцүү байх хэдий ч үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Идэвхтэй биеийн хөдөлгөөн таныг ажлын ачааллаас гаргаж, тааламжгүй хүмүүстэй харьцахад сайн нөлөө үзүүлнэ.


Арслан (7/23-8/22)   

Хариуцлагатай шийдвэр гаргахад бүү яар. Алдаанаас зайлсхийхийн тулд хамгийн дотны хүмүүстэйгээ зөвлөлд. Сексийн амьдралдаа туйлын хянамгай байхыг шаардаж байна. Ойрын үед хамаатнуудтай холбоотой таагүй үйл явдал болох эсвэл тийм мэдээ сонсож магадгүй. Өөрийн хоолны цэсэндээ далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нэмж оруулахыг танд зөвлөж байна.


Охин (8/23-9/22)   

Энэ өдрийн гол асуудал нь санхүүгийн хямралтай нөхцөл байдал байна. Олонх нь өр зээлээ төлж шинээр өр зээл тавина. Ийм нөхцөл байдал удаан үргэлжилнэ. Сэрэмжтэй бай. Илүү зарлага бүү гарга. Үнэтэй зүйл худалдан авахаас татгалз. Гэр бүлийнхээ өмнө заавал хийх зүйлс, өөрийн үүрэг хариуцлага зарим нэг байдлаар гарч ирэх ба өөрийнхөө үндсэн хэрэгцээг тодорхойлох шаардлага тулгарна.


Жинлүүр (9/23-10/22)   

Энэ өдөр та цочмог, өөртөө итгэлтэй зоригтой байна. Ихээхэн ажил амжуулж чадна. Хууран мэхлэгдэх, хорхой татам зүйлсээс болгоомжил. Тэвчээртай бай. Ажил хэрэг хамтрагчтайгаа үл ойлголцох байдал үүсгэх, аливаад хэт сэтгэл хөдлөлөөр хандах нь таны ажилд саад болно. Хувийн амьдралд урам хугарах, гомдол, зэмлэл гарахыг үгүйсгэхгүй. Зүүд зөнтөй байж дөрвөн өдрийн дараа биелэх магадлалтай. Иймд зүүдээ манаж ухаан санаагаа төвлөрүүлэх хэрэгтэй.


Хилэнц (10/23-11/21)   

Ажил хэргээс холдож өөрийн байр суурийн тухай бодож үзэх, амрах ирээдүйн ажил хэргээ төлөвлөх, эрүүл мэнд сэтгэл санаагаа бэхжүүлэх өдөр. Сарын эцэст байдал төвөгтэй болох тул энэ өдрийн шийдвэр оновчтой байх хэрэгтэй. Тиймээс өнөөдрийн гаргасан шийдвэрээ маргааш дахин тунгаан бодож шаардлагатай бол өөрчлөлт хий. Таны зорилгыг дэмжиж хэлсэн бусдын хэлсэн ямар ч саналыг тоолгүй орхиж үл болно.


Нум (11/22-12/21)   

Бусдын сэтгэлд нийцүүлэх гэж хэт хичээснээс болж таны сэтгэл санаа хямарч, эрүүл мэнд муудах тул зайлшгүй амрах ёстой. Та хэрэв хэт их ядарч байвал хэрхэн бусдын сэтгэлд гэхээсээ илүү өөрийн сэтгэлд нийцүүлж аливаа зүйлийг хийх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс энэ асуудалд болж өгвөл ухаалаг хандахыг хичээ. Гэр орноо цэвэрлэж, эмх цэгцтэй байлга. Энэ нь танд хэрэгтэй байсан зүйлээ удаан хайхгүйгээр олоход тусална. Ажил хэргээ ч мөн цэгцэлж, ангилж ялгах хэрэгтэй.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр яс хугарах, шүд өвдөх зэргээс болгоомжилж, сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. Хэрвээ хэн нэгэн тантай үл ойлгогдох шалтгаанаар уурлаж харьцвал үүний хариу болгож адилхан уурлаж болохгүйг анхаар. Санхүүгийн салбарт ажиллагсад өнөөдөр мөнгө төгрөгтэй болгоомжтой харьцах хэрэгтэй бөгөөд хуурамч мөнгөн тэмдэгт, эсвэл дутуу мөнгө тоолж авах зэргээс болгоомжил. Хэт их ачаалал нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэдэх ба хэрвээ өнөөдөр өвдвөл өвчний явц хүнд, удаан байх болно.


Хумх (1/20-2/18)   

Амжилт ирэх үе. Та хэдий чинээ их амжилт олно төдий чинээ таны байр суурь бэхжиж цаашдын нөхцөл байдал урагштай бүтэлтэй болно. Болгоомж ялангуяа санхүүгийн асуудалд илүүдэхгүй арвич хямагч бай. Хэрэв та хүүхэдтэй бол тэдэнтэйгээ гарч хамт тогло. Таны харилцаа болоод тэднийг мэдэрч ойлгох тал дээр нэмэр болох болно. Ямар нэг авьяасаараа урлагын бүлэгт хамрагдахыг хичээ. Сайн дурын уран сайханч эсвал цагийн ажил хийсэн ч болно.


Загас (2/19-3/20)

Үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх, эсвэл мэргэжлийн шинэ түвшинд өөрийгөө туршин үзэх хүсэл төрнө. Хайр дурлалд онцын өөрчлөлт гарахгүй. Эрсдэлтэй алхам хийж өөрийгөө сориход таатай үе. Та бусдад сайн дураараа туслах эсвэл хамтран ажиллагчын үүднээс туслахын аль нь ч байсан хүмүүст хэрэгтэй цагт нь тусалснаар та сэтгэл ханамжийг мэдрэх болно.

Сэтгэгдэлүүд

Дээш