БГД-ийн 16-р хороо 2-60 айлын 1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага  нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 13:23 цагт ирсэн. Дуудлагын  дагуу Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1, 2 дугаар  тасгийг очиход 5 давхар байшингийн өрөөнд эд зүйл шатаж байсныг  унтраасан байна.Гал түймрийн  улмаас барилгын өрөөнүүд, орц утаажилт  ихтэй иргэд угаартаж амь насаа алдах эрсдэлтэй байсан тул 1-14 насны 15  хүүхэд, 37 том хүнийг аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж  аюулгүй  газарт гарган амь насыг нь аварлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
                    